Select Language ℹ️
English

🚗Солонгост амьдрахад жолооны үнэмлэх авах нь танд тусална. Яагаад энэ чухал вэ?

Oogoo
8 Aug 2024
Views 1094

⬆️This article can be translated: 8 languages⬆️

6478ac7e81952.png


🔑Мэдэх хэрэгтэй түлхүүр үгс🔑

  1. Солонгост Жолооны үнэмлэх маш чухал.
  2. Хагас цагийн ажил, бүтэн цагийн ажил хийхэд болон таны амьдралд жолооны үнэмлэх нөлөөлнө.


Солонгост сайхан амьдрахын тулд заавал жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай! 

Жолооны үнэмлэхийг шууд авах шаардлагагүй, гэхдээ аль болох хурдан авах тусам олон нөхцөл байдалд илүү үр дүнтэй байх болно. Би танд учрыг нь хэлж өгье.


 


I. Хагас цагийн ажилд орох

Солонгост хагас цагийн ажил танилцуулах вэб хуудаст Солонгос болон гадаад хүмүүст зориулсан хагас цагийн ажлын зар ордог. Тэнд зарим ажил жолооны үнэмлэх шаардлагагүй байдаг ч цалин нь тийм ч өндөр үнэлгээтэй биш байдаг. Хэдий тийм боловч, хэрвээ та жолооны үнэмлэхтэй бол ялангуяа ачааны машин жолоодох үнэмлэхтэй бол нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ажил олгогч нарт гадаад хүн ч бай хамаагүй ачааны машины жолооч хэрэгтэй байдаг. Учир нь машин жолоодох нь бусад төрлийн ажлын байр шиг хэлний бэрхшээл гэх зүйлгүй тул ресторанд ажиллахаас илүү цагийн ажил олж, илүү их мөнгө олох нь илүү хялбар байдаг. Мөн бусад ажлаас ялгаатай нь та чөлөөтэй ажиллах боломжтой.


II. Таныг E7 төрлийн визний ажлын байранд өргөдөл гаргахад нөлөөлнө

Таны жолооны үнэмлэх нь E7 визний ажилд ороход ч нөлөөлнө. Зарим ажилд заримдаа жолоо барих шаардлагатай байдаг. Ажил олгогчид үүнийг ажилд авах хуудсан дээрээ "давуу" гэж жагсаах болно. Хэдийгээр энэ нь 100% ажилд орох баталгаа биш ч таныг илүү давуу болгож, ажилд орох боломжийг нэмэгдүүлэх болно.


III. Амьдрахад илүү хэрэгцээтэй

Та жолооны үнэмлэх авмагц насан туршдаа хүчинтэй тул нэг удаа авсан бол дахин авах шаардлагагүй. Ирээдүйд та машинтай болоод өөрөө машинаа жолоодохыг хүсч магадгүй юм тэр үед маш хялбар байх болно. Нэмж хэлэхэд, автобус, такси, метронд суухаас илүү машин жолоодох нь илүү үр дүнтэй байдаг. Та хичнээн тухтай амар болохыг мэдрэх болно.





Жолооны үнэмлэх авахад бага зэрэг мөнгө ордогч таны хүлээж байснаас илүү өгөөжтэй байх болно.

Жолооны үнэмлэх авах зөвлөмжийг дараагийн бичлэгт бичих болно.




Shop with Super Saled Price!
0 0
카카오톡 채널 채팅하기 버튼