Select Language ℹ️
English

Korea Common SenseKorea's first Nobel Prize-winner Han Gang. БНСУ-ын анхны Нобелийн шагнал хүртсэн зохиолч Хан Ган

Oogoo
14 Oct 2024
Views 114

⬆️This article can be translated: 8 languages⬆️

📖🎉Korean writer Han Gang won the Nobel Prize for Literature.

"Korea's first Nobel Prize-winning author goes down in history"

The Swedish Academy announced on April 10, "This year's Nobel Prize for Literature has been awarded to writer Han Gan."

He described Han Gan's novel as "a unique representation of the link between the body and the soul, the living and the dead," and praised him as "a reformer of modern literature with his delicate poetic style."

This is Korea's second Nobel Prize, and former President Kim Dae-jung was previously awarded the Peace Prize in 2000. So far, a total of 121 people have won the Nobel Prize for Literature, and Han Gang is the 18th woman to win the prize.

The winner of the Nobel Prize in Literature is awarded 1,100 million kroner (about 13.4 billion won), along with a medal and certificate. After the literary award, the winners of the Peace Award and the Economic Award will be announced on the 14th.

Han Gang was born in 1970 and graduated from Yonsei University, majoring in Korean literature. She made her debut as a poet in 1993, and the following year she started her career as a writer by winning the short story "Red Anchor" in the Korean New Year's Newspaper Competition.

Wrote many novels, including Black Deer, Vegetarian, Gone With the Wind, and Here Comes a Boy. She also published the storybooks "Yosu's Love", "My Woman's Fruit", and the poetry book "I Left Dinner in the Drawer".

She has also won several awards abroad, and in 2005 he won the Yi Sang Literary Award for her book "Mongolian Blue Spot" in 2016 she became the first Korean winner of the Man Booker International Prize, one of the world's three major literary awards, with her book "Vegetarian".

She has also won prestigious literary awards in Korea, such as Han Gang Manhae Literary Award, Huang Sun Won Literary Award, Dunni Literary Award, Today's Young Artist Award, and the Korean Literature Award.

📌Source: https://www.dispatch.co.kr/2308019


📖🎉Солонгосын зохиолч Хан Ган утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртлээ…

"БНСУ-ын анхны Нобелийн шагнал хүртсэн зохиолч, түүхэнд бичигдэв"

Шведийн Академи өчигдөр буюу 10-ны өдөр "Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг зохиолч Хан Ганд олгохоор шийдлээ" хэмээн зарлалаа.

Тэрээр Хан Ганы зохиолыг "Бие махбодь ба сүнс, амьд хүн ба нас барагсдын хоорондын холбоосыг өвөрмөцөөр илэрхийлсэн" хэмээн тодорхойлж, мөн "яруу найргийн шинжтэй нарийн хэв маягаараа орчин үеийн уран зохиолын шинэчлэгч болсон" хэмээн үнэлжээ.

Энэ нь Солонгос улсын хоёр дахь Нобелийн шагнал бөгөөд өмнө нь Ерөнхийлөгч асан Ким Дэ Жун 2000 онд Энхтайвны шагнал хүртэж байжээ. Одоогоор нийт 121 хүн Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд Хан Ган 18 дахь эмэгтэй шагнал хүртсэн хүн болоод байгаа юм. 

Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн хүнд 1,100 сая крон (ойролцоогоор 13.4 тэрбум вон), медаль, батламжын хамт олгодог. Утга зохиолын шагналын дараа 11-нд Энхтайвны шагнал, 14-нд Эдийн засгийн шагналын эзэд тодрох юм.

Хан Ган 1970 онд төрсөн бөгөөд Ёнсэй Их Сургуулийн Солонгос хэлний уран зохиолын ангийг төгсжээ. Тэрээр 1993 онд яруу найрагчаар дебютээ хийсэн бөгөөд дараа жил нь Солонгосын сонины шинэ оны тэмцээнд "Улаан зангуу" хэмээх богино өгүүллэгээрээ шалгарч, зохиолчийн гараагаа эхэлсэн байна.

Олон роман бичсэн бөгөөд "Хар буга", "Цагаан хоолтон", "Салхи үлээнэ", "Хөвгүүн ирлээ" зэрэг зохиолууд бий. Мөн "Ёсүгийн хайр", "Миний эмэгтэйн жимс" гэх өгүүллэгийн ном, "Шургуулганд оройн хоол үлдээлээ" хэмээх яруу найргийн ном гаргаж байжээ.

Хилийн чанадад ч мөн хэд хэдэн шагналууд хүртэж байсан бөгөөд 2005 онд "Монгол хөх толбо" номоороо И Сангийн утга зохиолын шагнал хүртсэн мөн 2016 онд "Цагаан хоолтон" номоороо дэлхийн 3 том утга зохиолын шагналын нэг болох Ман Букерийн олон улсын шагналын Солонгосын анхны шагналт болсон юм.

Тэрээр Солонгост ч нэр хүндтэй утга зохиолын шагналуудыг хүртэж байсан бөгөөд Хан Ган Манхэ утга зохиолын шагнал, Хуан Сун Вон утга зохиолын шагнал, Дунни утга зохиолын шагнал, Өнөөдрийн залуу уран бүтээлчийн шагнал, Солонгосын уран зохиолын шагнал зэрэг шагналуудын эзэн болж байсан байна. 

📌Эх сурвалж : https://www.dispatch.co.kr/2308019


Shop with Super Saled Price!
1 0