
Сайхан мэдээ байна шүү!


Солонгос улсад урт хугацаагаар оршин суудаг иргэдийн анхааралд


Цэнхэр үнэмлэхээ цахимжуулж болохнээ, үнэмлэхээ хаяж гээсэн, гэртээ орхисон үедээ банкнаас авхуулаад үйлчилдэггүй газар олон байдаг шүүдээ

Тэгвэл уг мобайл үнэмлэхийг нээлгэснээр эмнэлэг, банк, бусад үед ч биет үнэмлэх шигээ ашиглаж болох нь ээ

Өөрийн ухаалаг утсан дээрээ бүртгэл үүсгэхийн тулд харьяа иммигрэшн дээрээ биеэр очно (хэрхэн бүртгүүлэхийг 3 дахь зургаас) 2025 оны 1дүгээр сарын 10-наас хэрэгжиж эхлэх нь ээ

Шинэлэг, хэрэгцээтэй шийдэлд хамрагдах боломж олдож байгаад баяр хүргэе!

Цахим гадаад иргэний үнэмлэх авах заавар:

Шинэ IC үнэмлэхтэй хүмүүс:
Гадаадын иргэний үнэмлэхийг уншуулж шууд дахин авах боломжтой.

Цэнхэр үнэмлэхээ захиалах (Иммеграшнд очиж 통합신청서 бөглөнө)

Цэнхэр үнэмлэх авах: Захиалга үүссэнээс хойш хоёр долоо хоногийн дараа авах

Өөрийн утсан дээрээ 모바일신분증앱 татаж авах

Цахимаар хүсэлт илгээх: Авах боломжтой үнэмлэхний жагсаалтаас өөрийн үнэмлэхийг хайж 조회하기 авах 발금 받기

Үнэмлэхээ уншуулах:
Дэлгэц дээрх зааврын дагуу уншуулна.

Царайгаа таниулах:
Царай таних системээр баталгаажуулна

Цахим гадаад үнэмлэх амжилттай олгогдлоо.

Хуучин үнэмлэхтэй хүмүүс Иммеграшнд очиж QR кодыг скандаж оруулна.

Иммеграшнд очиж Мобайл ID авах хүсэлт бөглөх

Өөрийн утсан дээрээ 모바일신분증앱 татаж авах

Цахимаар хүсэлт илгээх: Авах боломжтой үнэмлэхний жагсаалтаас өөрийн үнэмлэхийг хайж 조회하기 авах 발금 받기 дээр дарна

Царайгаа таниулах:
Царай таних системээр баталгаажуулна

Цахим гадаад үнэмлэх амжилттай олгогдлоо.

Жич: 2025 оны 1дүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ.

Мэдээллийн эх сурвалж: immigration.go.kr






