Монголчуудын уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны Модон могой жилийн шинийн 2-ны өдөр ирэх гуравдугаар сарын 1-нд тохионо. Энэ жил шинийн нэгэн тасарна гэсэн үг. Өдөр тасарсан гээд өөрчлөгдөх зүйл байхгүй гэдгийг зурхайчид тайлбарлалаа. Зурхайн ухаанд өдөр давхцах, тасрах тохиолдол гардаг. Зурхайд өдөр тасарвал өмнөх өдрийг нь, өдөр давхацвал арын өдрийг ашиглана гэж тайлбарласан байдаг ажээ. Тиймээс бид хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн хоёрондоо золгох юм байна.
Ташрамд сонирхуулахад, 1944 онд шинийн 1 тасарч, 1948 онд давхцаж байжээ.
Эх сурвалж: Монцамэ
Монголын Цагаан сар - Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Билгийн тооллын Цагаан сарын баярыг Монголын Бурханы шашин буюу Шарын шашны Төгсбуянтын зурхайн дагуу хаврын эхэн сарын нэгэнд тэмдэглэж эхэлсэн. Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм.

Цагаан сарын түүх
„Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго“
– Чингис хаан
гэж айлдсан баримт байдаг.
XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээсэн эх сурвалжид тодорхой гардаг. Бүх хүн Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
XIII зууны орчмоос Цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
Монголчууд Цагаан сард бэлдэхдээ эртнээс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрсөн муухайг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана.
Эх сурвалж: Википедиа