Google Translate may have errors. If there are issues with the translation, please use the "Show Original" button in the Google Translate bar at the top of the page to reset.
ℹ️ See More about This Event [See More]
1. Tell your story about Lunar New Year in Korea
2. Tell your story about your holiday back in your home country!
Your Holiday Event
Монголын цагаан сарын Идээ ундаа засах ёс
Монгол түмэн Цагаан сарын баярыг өвлийг өнтэй давсан баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэн, ахмад настнуудаа хүндэтгэн золгодог баяр юм.
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү хоол болох бууз, банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Анх Монголын буддын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш үе давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгийн боовыг гурван үеэр өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таван үеэр өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, эрч хүч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.[баримт хэрэгтэй] Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хийморь лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.