Select Language ℹ️
English

Top visa content

Check your Visa
and what you can get

Visa is one of the most important thing especially when you are thinking  of living in Korea legally for a long time. However, there are not many specific stories about visa when you search through the internet. Famigo is now here to tell you!

You can see basic information about visa in this page, and detailed information through the button below. 

D VisaD4, D2 визний ангилалын оюутан цагийн ажил хийх шалгуур

Oogoo
9 Jul 2024
Views 3264

⬆️This article can be translated: 8 languages⬆️

🔑Мэдэх түлхүүр үгс🔑

1. Хагас цагийн ажил ихэвчлэн D4, D2 оюутнуудад зориулагдсан байдаг.

2. Хагас цагийн ажил хийхийг хүсвэл иммигрешнээс зөвшөөрөл авах шаардлагатай.


Оюутнуудын хувьд сургалтын төлбөрийн талаар санаа зовж, ажил хайж байгаа бол энэ нийтлэл танд туслах болно.

Хагас цагийн ажил ихэвчлэн D2 эсвэл D4 визтэй хүмүүс хийх боломжтой байдаг. Хэдий тийм ч гэсэн сургалтын виз учир хязгаартай байдаг. Эдгээр виз нь суралцах шаардлагатай байдаг тул мэргэжлийн ажил хүлээж авах боломжгүй. Тэд зөвхөн цагийн ажил хийх боломжтой. Жишээлбэл, та гадаадад мэргэшсэн орчуулагч, маркетер гэх мэтээр ажиллах боломжгүй.

Одоо би танд шалгуур үзүүлэлтүүд болон хэр удаан ажиллах боломжтой, ажилд ороход юу хэрэгтэй, яах ёстой талаар ярих болно.


I. Хэрвээ та D4 визтэй бол (D4-1 ~ D4-7)

Юуны өмнө та D4 визээр 6 сараас дээш хугацаагаар байх шаардлагатай. Хоёрдугаарт, та өмнөх семестрийн 90%-иас дээш суралцсан байх шаардлагатай. 

Хэрэв та энэ 2 шалгуур хангаж байгаа бол таны солонгос хэлний мэдлэгийн түвшингээс хамааран танд 2 сонголт байна. Таны солонгос хэлний түвшин TOPIK эсвэл KIIP 2-оос дээш түвшний мэдлэгтэй бол долоо хоногт 20 цаг ажиллах боломжтой. үгүй бол 10 цаг л зөвшөөрнө.

Та дараах хүснэгтээс харна уу.

D4 виз

Ажиллаж эхлэх үе

Шалгуур 

D4 визтэй 6 сарын дараа

Өмнөх хичээлийн семестерт 90%-иас дээш ирцтэй сурах

D4 виз

Хэлний ур чадварын түвшин

Хангасан 

Хэлний ур чадварын түвшин

Ажлын өдөр

Амралтын өдөр

TOPIK, KIIP-ын 2 эсвэл 41pt-с ⬆️ Sejong интситутын урьдчилсан шалгалт /үндсэн шатны 2/

х

10 цаг/7хоногт/

о

20 цаг/7хоногт/

**Хэрвээ хэлний ур чадвар сайн дүнтэй бол долоо хоногт 25хүртэл цаг ажиллах боломжтой.


II. Хэрвээ та D2 визтэй бол (D2-1 ~ D2-4, D2-6 ~ D2-8)

Хэрвээ та D2 виз эзэмшигч бол өөр байх болно. Таны сурлагын дүнгийн дундаж С(2.00) болон түүнээс дээш байх шаардлагатай. Хэрвээ таны эхний семестер бол энэ тухай бодох хэрэггүй.

Мөн солонгос хэлний ур чадварын түвшин D4 визнээс ялгаатай байдаг. Хэрвээ та баклаврын зэрэгтэй эсвэл баклаврын 1,2р курст суралцдаг бол TOPIK эсвэл KIIP-н 3-аас дээш түвшинтэй байх шаардлагатай. Хэрвээ 3,4р курсын эсвэл магистр/докторын оюутан бол TOPIK, KIIP-н 4-өөс дээш түвшинтэй байх шаардлагатай. 

Өө, хэрвээ та D2 визтэй шаардлага хангаж байвал шууд ажиллах боломжтой, D4 виз шиг заавал 6 сар хүлээх шаардлагагүй.
Та дараах хүснэгтээс харна уу.

D2 виз

Эрдмийн зэрэг, дүн

Шалгуур 

Баклаврын зэрэг горилогч (1,2р курс)

Өмнөх семестер С(2.00)-с дээш дүнтэй байх

D2 виз

Хэлний ур чадварын түвшин

Хангасан 

Хэлний ур чадварын түвшин

Ажлын өдөр

Амралтын өдөр

TOPIK, KIIP-ын 3 эсвэл 61pt-с ⬆️ Sejong интситутын урьдчилсан шалгалт /ахисан шат 1⬆️/

х

10 цаг /7хоногт/

о

25 цаг /7хоногт/

Хязгаар байхгүй

**Хэрвээ хэлний ур чадвар сайн дүнтэй бол долоо хоногт 30хүртэл цаг ажиллах боломжтой.


D2 виз

Эрдмийн зэрэг, дүн

Шалгуур 

Баклаврын зэрэг горилогч (3,4р курс)

Өмнөх семестер С(2.00)-с дээш дүнтэй байх

D2 виз

Хэлний ур чадварын түвшин

Хангасан 

Хэлний ур чадварын түвшин

Ажлын өдөр

Амралтын өдөр

TOPIK, KIIP-ын 4 эсвэл 81pt-с ⬆️ Sejong интситутын урьдчилсан шалгалт /ахисан шат 2⬆️/

х

10 цаг /7хоногт/

о

25 цаг /7хоногт/

Хязгаар байхгүй

**Хэрвээ хэлний ур чадвар сайн дүнтэй бол долоо хоногт 30хүртэл цаг ажиллах боломжтой.


D2 виз

Эрдмийн зэрэг, дүн

Шалгуур 

Магистр/ Докторын зэрэг горилогч

Өмнөх семестер С(2.00)-с дээш дүнтэй байх

D2 виз

Хэлний ур чадварын түвшин

Хангасан 

Хэлний ур чадварын түвшин

Ажлын өдөр

Амралтын өдөр

TOPIK, KIIP-ын 4 эсвэл 81pt-с ⬆️ Sejong интситутын урьдчилсан шалгалт /ахисан шат 2⬆️/

х

15 цаг /7хоногт/

о

30 цаг /7хоногт/

Хязгаар байхгүй

**Хэрвээ хэлний ур чадвар сайн дүнтэй бол долоо хоногт 35хүртэл цаг ажиллах боломжтой.


III. Хагас цагийн ажиллах эрх авсны дараа та… (түр оршин суух статуст хамаарахгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах)

Бүх шалгуур хангаж, ажиллах компаниа олсны дараа хэдэн бичиг баримт бэлтгэх хэрэгтэй.

Үүнд: таны гадаад пасспорт, гадаад иргэний үнэмлэх, өргөдлийн маягт, дүнгийн хуулга(D2) эсвэл ирцийн гэрчилгээ (D4) болон солонгос хэлний түвшин нотлох баримттай байх шаардлагатай. Мөн та хагас цагийн ажил хийхийг зөвшөөрсөн баталгааг сургуулиас авах хэрэгтэй.

Мөн таныг ажилуулах компани бас хэдэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Үүнд: компаний бизнесийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, гадаад оюутны цагийн ажилд орох шаардлагыг хангаж буйг баталгаажуулах, ажил олгогчийн үнэмлэхний хуулбартай байх шаардлагатай.

Хэрвээ та ажиллах эхлэхээс өмнө зөвшөөрөгдөөгүй бол торгуулах болно. Ихэвчлэн D10 болон E7 виз хязгаартай байдаг. Хэрвээ та дэд бүтэц болон үйлдвэрт ажилладаг бол эх орон руугаа буцах шаардлагатай байдаг.

Би танд ажиллах зөвшөөрөл авах энэ үйл явцыг мартахгүй байхыг санал болгож байна. Хэрвээ танд тусламж хэрэг болвол Фамиго-д хандаарай бид танд зөв чиглүүлэн туслах болно.

Би таныг энэ үйл явцын талаар хангалттай мэдээлэл авсан гэж найдаж байна. Өнөөдрийнхөө мэдээллээр танд нэг зүйлийг онцолж сануулж хэлье, солонгос хэлний янз бүрийн түвшинтэй оюутнууд ажил хийхийг оролдож байхыг би харсан. Тийм ээ, мөнгө чухал хэдий ч солонгосын хаана ч ажиллах, ялангуяа хагас цагийн ажилд солонгос хэл маш чухал гэдгийг сануулж хэлмээр байна. Бүх ажил олгогчид таныг солонгос хэлний үндсэн үгсийг хэлж чадах эсэхийг шалгадаг. Бүх ажил олгогчид англи болон бусад орны хэлийг мэддэггүй тул та солонгос хэлийг илүү мэдэх хэрэгтэй.

Тиймээс би танд хууль ёсны ажлын цаг ба ажилд ороход хялбар арга замуудын нэг болох Солонгос хэлийг сайн сурахыг үнэхээр зөвлөж байна. 


If you have any questions, feel free to ask to Famigo either through the bottom-right chatbox, Kakao, Facebook, Instagram, or Whatsapp.




Shopping Mall

Adding hearts and comments helps authors have meaningful day with making good articles for you.

5 0